Дэлхийн 140 гаруй үзэсгэлэнгээс Монгол уран бүтээлчдийнх шилдэг 11-т оржээ

POSTED

Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс хоёр дахь удаагаа албан ёсоор оролцож байна.

Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол Улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д тавдугаар сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.

http://news.gogo.mn/r/208094