Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо нь Монгол улсыг Венецийн Биеннальд хамгийн анх удаа оролцуулахаар 2013 оны 9-р сараас эхлэн ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд хамгийн өндөр зэрэглэлд хамаарах энэхүү арга хэмжээнд Монгол улс анх удаагаа оролцох юм.

Монголын уран бүтээлчид Венецийн Биеннальд оролцсоноор монголын дүрслэх урлагийн салбарыг дэлхий нийтийн анхаарлын төвд аваачна.