Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас 3 жил тутамд зохион байгуулдаг Ази номхон далайн 8 дахь удаагийн триеннальд монгол улсаас анх удаа Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарлаа. Эдгээр уран бүтээлчид сонголтод шалгарсан хамгийн эхний 15 уран бүтээлчдийн тоонд багтаж байна. 2015 оны 11-р сард эхлэх энэхүү олон улсын триенальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлчдийг оролцуулна. Тус триеннальд монголоос уран бүтээлчид оролцуулах зохион байгуулалтын асуудлаар 976 Арт Галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажиллаж байна.

http://www.qagoma.qld.gov.au/exhibitions/upcoming/apt8/artists