BIOGRAPHY

BOTU - BOLORTUVSHIN JARGALSAIKHAN

BOTU - BOLORTUVSHIN JARGALSAIKHAN

Video Artist

Болортүвшин нь 1982 онд төрсөн. Монгол Улсыг төлөөлж Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцсон анхны эмэгтэй уран бүтээлч юм. Монголын баруун хэсэгт бага насаа өнгөрүүлж, дараа нь Монгол улсын Соёл урлагийн их сургуульд 1999-2003 онд суралцаж тайзны зураачийн мэргэжлээр төгссөн. Төгссөнгүүтээ Монгол улсын Драмын театрт ажиллаж, 6 жүжгийн тайзны зургийг хийж гүйцэтгэсэн ба эдгээр ажлууд нь түүний дараа дараагийн бүтээлүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрээр 2007 онд тайз, дэлгэцийн уран зургийн ажлаа орхиж, чөлөөт уран бүтээлч болжээ. Болортүвшин нь уран зураг, баримал, үйл хөдлөлийн урлагийн төрөлд бүтээлүүдээ тууривдаг. 2012 онд Шанхайн олон улсын дүрслэх урлагийн 9-р биеннальд оролцохоор уригдсан. Түүний үйл хөдлөлийн бүтээлүүд нь ихэвчлэн сэтгэл хөдлөл дээр суурилсан өдөөлтийн шинж чанартай ба байгаль орчны асуудлуудыг хөнддөг. Түүний байгаль орчны бохирдлын талаар санаа зовж байгаа сэтгэдлийг илэрхийлсэн. Тэрээр Монголын Орчин үеийн Урлагийг Дэмжих Холбоо, Швейцарийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Монголын Урлагийн Зөвлөл, Принц Клаусын Сангийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж байжээ.

Болортүвшин саяхан 2016 онд Монголын хөдөө орон нутгаар аялж, хараа хяналтгүй уул уурхай, хүний үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин хэрхэн сүйрч, бохирдож байгааг өөрийн нүдээр харсан байна. Тэрээр хөндийлж, сийчүүлсэн газар нутгийг хараад эх хүнийг хүчирхийлж, эд эрхтэнийг таслан хаяснаас өөрцгүй аймшгийн мэдрэмж түүнд төржээ. Уур хилэнгээ илэрхийлж камерны линзээ хүчирхийлж байгаа мэт хөдөлгөөн үүсгэн видео бичлэг хийснээр түүний "Хүчирхийлэгдсэн нь" хэмээх бүтээл төрсөн ба тэрээр энэхүү бүтээлээрээ “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд оролцож байгаа юм.

BACK

Artworks

Raped 2017, artist Bolotuvshin Jargalsaikhan (b.1982), digital video at Mongolia Pavilion_2
Raped 2017, artist Bolotuvshin Jargalsaikhan (b.1982), digital video at Mongolia Pavilion_2
Bolotuvshin Jargalsaikhan
Raped 2017, artist Bolotuvshin Jargalsaikhan (b.1982), digital video at Mongolia Pavilion
Raped 2017, artist Bolotuvshin Jargalsaikhan (b.1982), digital video at Mongolia Pavilion
Bolotuvshin Jargalsaikhan